Хөдөлгөөн дэмжих тоглоом

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies
This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Майкл Олаф-аас өөр видеонууд үзэх

Хүүхдийн хөдөлгөөн дэмжсэн орчин бүрдүүл

Гудсан дээр нь ойрхон гэхдээ арай хүрэхээргүй зайнд сонирхол эд зүйл тавьж өг. Гарт барихад амархан, жишээлбэл удаан өнхөрдөг даавуун эсвэл нэхмэл бөмбөг зэрэг илүү тохиромжтой байдаг. Хатуу бөмбөгийг барихад хэцүүгээс гадна хүрэх үед нь цааш хурдан өнхөрдөг тул зохимж муутай.

Эдгээр эд зүйлд хүрч үзэхийг уриал

Ойрхон байгаа эд зүйл рүү хүүхэд тэмүүлж, сунах, муригнах, мурилзах, мөлхөх зэргээр дөхдөг. Зай нь холдоод байвал ойртуулаад өг. Эхэндээ сунаж, мурилзаж байгаад аяндаа хажуу тийш эргэж сурна. Сонирхол татсан зүйл рүүгээ тэмүүлж, барьж үзэхийг оролдох явцдаа эхлээд түрүүлгээ харж байгаад дээш харж сурна. Дараа нь дээш харж байгаад түрүүлгээрээ хэвтэж сурна.

Тэвчээртэй хүлээж, хугацаа өг

Сонирхсон эд зүйл рүү хүрч үзэх бага зэрэг чармайлт гаргах боломж өг. Өөрийг нь оролдож байхад нь зогсоож, шууд гарт нь бариулж өгөхөөс аль болох зайлсхий. Чармайлт гаргах нь танд бус хүүхдэд хэрэгтэй юм шүү.