Сонголт хийх тухай түгээмэл асуултууд

Хүүхэд минь цаг үргэлж буруу сонголт хийгээд байгаа мэт санагдах юм

Би хүүхдээрээ сонголт хийлгэхийг оролдож байгаа ч миний хүсч байгаа сонголтыг хэзээ ч хийхгүй байна. Эцэст нь би хүүхэддээ чи сонголт хийж чадахгүй байна гэж хэлэхэд хүрдэг. Тэглээ гээд тэр бас л өөр ямар нэгэн юм хийхийг хүсдэг. Заримдаа энэ таалагддаг ч гэхэд ихэнх тохиолдолд хүүхэд маань уйлж, би сонголт хий гэж хэлсэндээ харамсаад дуусах юм. Жишээлбэл, дэлгүүр дотор явж байхдаа өдрийн хоолонд идэх ямар нэгэн жимс сонгоод ир гэж хэлдэг. Гэхдээ тэр өөрийн дургүй жимсээ сонгоод, дараа нь тэрийгээ идэхгүй, муудаад хаяна гэдгийг нь мэдэж байгаа учир түүний сонгосон жимсыг худалдаж авдаггүй. Би өөр жимс сонгоод түүнийгээ идүүлэх гэхээд би энийг сонгоогүй гээд дуртай ч гэсэн иддэггүй. Хүүхэд зөв сонголт хийж сурахад би яаж туслах вэ?

Энд маш сонирхолтой хоёр хүчин зүйлийг бодолцож үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт та балчир хүүхэддээ маш цөөхөн хувилбараас сонголт хийхийг санал болго. Тэгээд түүний сонголт ямар байсан ч хамаагүй та үүнд дуртай байх хэрэгтэй. Хэтэрхий их хувилбараас сонголт хийх болохоор хүүхэд балмагдаж, гарт таарсан зүйлээ санамсаргүйгээр сонгоход хүрдэг. Хоёрдугаарт, та түүнээр ямар нэгэн сонголт хийлгэж гэж байгаа бол ямар ч сонголт хийсэн бай хийсэн сонголтынх нь үр дагаврыг мэдрэх боломж олго. Бүр болохгүй бол "Чамд энэ жимс таалагдана гэж бодохгүй байна" гэж хэлээд үз. Хийсэн сонголтоосоо татгалзахгүй байвал, амталж үзээд, дуртай дургүйгээ мэдэх, туршлага суух боломж олго. Бага насны хүүхдэд олж мэдсэн туршлага бол маш чухал ойлголт бөгөөд дараагийн удаа өмнө сонгосон жимсний амт нь таалагдаагүйг санах тул дахиж сонгохгүй. Энэ бол таны үгнээс хамаагүй хүчтэй, үр дүнтэй сургамж, хичээл юм.