Хувцас сонгох

Хүүхэд өөрөө хувцсаа өмсөхөд тохиромжтой орчин бүрдүүл

  • Хувцаснуудыг нь хүүхдийн гар хүрэх, намхан шүүгээнд хийж өгвөл өөрөө хувцсаа сонгон авч чадна. Хамгийн гол цөөн тооны хувцас шүүгээнд хийх хэрэгтэй, эс бөгөөс хүүхэд балмагдаж, хэтэрхий их хувцас дотроос сонголт хийж чадахгүй. Та зохимжтой зөв гэж үзсэн хувцаснуудаа шүүгээнд хийгээрэй. Ингэснээр хүүхэд ямар ч хувцас сонгосон бай таны сэтгэлд нийцэх ба өөрөө хувцсаа өмсөж чадсандаа хүүхэд сэтгэл хангалуун байх болно.

Хүүхдэдээ хувцас яаж сонгохыг үлгэрлэн үзүүл

  • Цөөн тооны хувцас байлаа гээд хүүхэд шууд сонголт хийж чадна гэж бодох хэрэггүй. Иймд, сонголт хийхэд нь тусалж "Чи цэнхэр цамц өмсөх үү эсвэл урдаа гүзээлзгэнэтэйг нь өмсөх үү" асууж заншаарай.

Сонголт хийхэд нь хүлээцтэй ханд

  • Эхэндээ хүүхдэд хувцасны сонголт хийхэд хэцүү байж магадгүй. Түүнд бодох цаг өгч, хийсэн сонголтыг нь хүндэтгэ. Удалгүй хүүхэд таныг "хувцсаа өмсье" гэж хэлэхэд бухимдахаа больж, инээдэг болно.