Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Майкл Олаф-аас өөр видеонууд үзэх

Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

Хүүхдэдээ ном зохиол, дуу шүлгээр бялхсан орчин бүрдүүлж өг

  • Бодит амьдралыг гоё зургаар харуулсан чанартай номнуудыг хайж ол
  • Сонирхолтой сайн ном байнга эрж хайснаар та хүүхдийнхээ хэл ярианы тэсрэлтийг дэмжинэ. Жишээ нь, хүүхэд хөдөлмөрийн багаж сонирхож байвал жинхэнэ алх, халви, өрөм зэрэг бодитоор нь харуулахаас нь гадна ийм зурагнуудтай номыг хайж ол.
  • Энэ насны хүүхдэд дээш доош хөдөлдөг эсвэл дээш онгойдог хуудастай номнууд их таалагддаг бөгөөд номон дээр гарж байгаа үгнүүдийг илүү сонирхолтой байдлаар мэдэж авахад тустай.
  • Балчир хүүхдүүд танил болсон өдөр тутмын үйлдэл, юмс үзэгдлийг харуулсан номд дуртай хэвээр байх хэдий ч арай их мэдээлэл, үйл явдал, тайлбартай номыг сонирхож эхэлдэг.
  • Илүү төвөгтэй үгс, бүтэцтэй дуунуудыг сонго. Одоо таны хүүхэд илүү их үгийг тогтоож чадах учир аль болох олон шинэ үг, хэллэг зааж өг, харилцан яриандаа ашигла
  • Энэ насны хүүхдүүдэд даган дууриахад амархан дахилттай, сонирхолтой дуу авиа гаргадаг ном их тохиромжтой.
  • Жороо үг, уран хэллэг, давталттай номнууд хүүхдэд бичиг үсэг сурахад тусална.

Хүүхдэдээ ном зохиол, дуу шүлгээр бялхсан орчин бүрдүүлж өг

  • Номон доторхыг сайн мэддэг болсон хойно нь та хүүхэдтэйгээ номон дээр гарсан дүр, үйл явдлын талаар, түүний олж авсан туршлагыг номны зохиолтой харьцуулан ярилц.
  • Үйл явдлыг нь урьдчилан таамаглах боломжтой, дахин давтагдсан текст, текстэд тохирсон зурагтай номыг чангаар уншиж өг. Уншиж байхдаа албаар түр зогсож, хүүхдээрээ дараагийн үгнүүдийг хэлүүлж, өгүүлбэрийг гүйцээлгэ.
  • Хүүхдийн дуртай зарим дууны агуулга, айзамд таарсан хөдөлгөөнийг хамтдаа хий. Энэ нь дууны утгыг ойлгоход хүүхдэд тусална.

Хүүхэддээ цаг гаргаж, ном зохиол, дуу шүлэг уншиж өгч байгаарай.

  • Өдрийн завсарлага, шөнө унтахын өмнө тогтсон нэг газар хүүхэддээ ном уншиж өгч байгаарай. Автобус, машин эсвэл эмч хүлээх зуураа ном уншиж өгч заншвал та цагийг хүүхэдтэйгээ үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрөөх болно. Гадуур явахдаа дуртай номыг нь байнга авч яв.

Энэ насны хүүхдэд тохиромжтой дууны жишээ

Толгой, мөр, өвдөг, хуруу

Толгой, мөр, өвдөг, хуруу Толгой, мөр, өвдөг, хуруу Нүд, нүд, ам, хамар Толгой, мөр, өвдөг, хуруу, өвдөг хуруу [дуу дуулж байхдаа дууны үг, аяд тааруулан биеийн хэсгүүдэд алгаараа хүр. Сайн сурсныхаа илүү хурдан дуулж үз. Дараагаар зарим хэсэгт нь чимээгүй болж, хүүхдэд үг ашиглахгүйгээр толгойндоо бодож үзэх боломж олго]

Хонхот хүүхэлдэй

Хонхот хүүхэлдэй Дуугаа дуулаад Хоёр тийшээ Найган ганхлаа [Биеэрээ хоёр тийш ганхана] Жин жин жин жин Жингнээхэй Бөн бөн бөн бөн Бөндөгнөөхөө Дон, дон, дон, дон, Дон, дон, дон, дон Жин, жин, жин, жин, Жин, жин, жин, жин Хонхот хүүхэлдэй Дуу гарахад Хол ойрынн Хүүхэд цугларна Жин жин жин жин Жингнээхэй Бөн бөн бөн бөн Бөндөгнөөхөө Дон, дон, дон, дон, Дон, дон, дон, дон Жин, жин, жин, жин, Жин, жин, жин, жин Хонхот хүүхэлдэй Ганцхан дуутай Харин би чинь Олон дуутай Жин жин жин жингнээхэй Бөн бөн бөн бөндөгнөөхөө Дон, дон, дон, дон, дон, дон, дон Жин, жин, жин, жин, жин, жин, жин, жин...