Гэрийн дүрэм, хил хязгаар тогтоох талаар түгээмэл асуултууд

Миний хүүхэд гэр лүүгээ харих дургүй

Хүүхэд маань найзын маань хүүхэдтэй тоглодог учир би тэдний очих дуртай байдаг. Гэхдээ явах болохоор миний охин явахыг хүсэхгүй уйлаан майлаан болж, эцэст нь би түүнийг тэврээд гэрээс нь гарч явдаг. Айлд очиж тоглох нь эцэс төгсгөлтэй гэдгийг ойлгоход нь яаж туслах вэ? Байнга ингэж уйлж, эсэргүүцдэгийг нь болиулмаар байна.

Эдгээр нь бага насны хүүхдүүдийн удирдахад хэцүү байдаг шилжилтүүд юм. Үүний шийдэл нь түүнд дараа нь юу болохыг ойлгоход нь туслах явдал юм. Явахаасаа арван таван минутын өмнө түүнд мэдэгд, ингэснээр тэр дараа юу болох гэж байгааг мэдэх болно. Цаг нь болохоор ‘Одоо явах цаг боллоо. Найзтайгаа дараа ирж тоглоё" гэж хэл. Хэрэв тэр явахыг хүсэхгүй байвал 'Та машин руугаа алхмаар байна уу эсвэл би чамайг тэврээд явах уу?' гэсэн сонголттой асуулт тавь. Өөрөөр 'Чи миний гараас хөтлөх үү эсвэл цүнхээ үүрмээр байна уу?' гэж асуугаад үзэж бас болно. Тэр таны асуух үед хүүхэд хангалттай өөрийгөө хянах чадваргүй байж болох бөгөөд таны хүсэлтийг боловсруулж, таны хүссэн зүйлийг хийхэд цаг хугацаа шаардагдана. Иймд, яаралтай хариу авна гэж найдах хэрэггүй. Бодож, боловсруулах боломжийн хугацаа олгосны дараа хэрэв тэр хариу өгөхгүй бол түүнийг тэвэрч аваад гэрийн эздэд баяртай гэж хэлээд явж болно. Гурав хүртэлх насны хүүхдүүд хүний үгийг биш үйлдлийг илүүойлгодог. Түүнтэй цагаа сунгах тохиролцоо хийх нь алдаа юм. Хэрэв та нэг удаа тохиролцвол энэ нь түүнд дахин тохиролцоо хийж болно гэсэн хүлээлтийг төрүүлж байгаа бөгөөд энэ нь та хоёрын дунд зөрчил үүсэхэд хүргэнэ.

Миний хүүхэд бусад хүүхэдтэй тоглож чаддаггүй

Манай хүүхэд бусад хүүхдүүдтэй хэрхэн тоглохоо мэддэггүй, тоглох найзтай болвол үргэлж л нулимсаар төгсдөг. Би энэ байдлыг хэрхэн зохицуулах вэ?

Та бусад хүүхдүүдтэй яаж тоглодгийг үлгэрлэж үзүүлэх ёстой. Жишээлбэл, хүүхэд элсэн хайрцагт найзтайгаа тоглож байхдаа элс шидээд байвал шигшүүр, элсний тоглоомыг хэрхэн ашиглахыг зааж өгөөд, 'Элс бол тоглоход зориулагдсан. Хэрэв бид үүнийг нүд рүүгээ оруулбал их өвддөг' гэхчлэн хийж байгаа зүйлээ тайлбарлаж хэл. Хэрэв тэр дахин элс шидвэл түүнийг элсэн хайрцгаас авч, цэцэг услах гэх мэт өөр ажилд оролцуул. Хэрэв тэр уйлаад, анхаарлыг нь сарниулж чадахгүй бол хүүхдийг тоглоомын газраас шууд холдуул. Насанд хүрэгчид бид хэзээ яаж хэрхэн тайвшрахаа эсвэл хэзээ ганцаараа байх хэрэгтэйгээ мэддэг. Харин хүүхдүүд яаж тайвшрахаа мэддэгүй тул тэдэнд бидний тусламж хэрэгтэй байдаг. Таны хүүхэд сэтгэлээ тайвширтал уйлах үед нь та хүүхдийнхээ хажууд нь байж, өөрийгөө түүнд хайртай, анхаарал халамж тавьдаг гэдгээ ойлгуул. Хүүхэд уйлж дуусаад сэтгэл нь бүрэн тайвширна. Ингэснээр та өөрийн тогтоосон дүрэм, хил хязгаартаа хатуу хэвээр байгаа ч хүүхдийнхээ мэдрэмжийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа хүүхэддээ ойлгуулж байгаа юм.