Монтессори орчин

Хүүхдийн хэрэгцээ шаардлага наснаас хамааран хувьсан өөрчлөгддөг

Нялх хүүхэд насанд хүртлээ хөгжлийн хэд хэдэн тодорхой үеийг туулдаг. Эдгээр үеүд хоорондоо бие бялдар, сэтгэл зүйн байдлаар ялгагдана. Хүүхдийн хэрэгцээ шаардлага үе шат бүрт хувьсан өөрчлөгддөг тул хүүхдийн орчин мөн өөрчлөгдөх учиртай.

Нялх, балчир настай хүүхдэд зориулсан Монтессори хөтөлбөр
Нялх, балчир хүүхдэд зориулсан Монтессори ангид 3 хүртэл насны хүүхдүүд явах бөгөөд дотроо дараах байдлаар хуваагдана.
  • Төрөхийн өмнөх анги жирэмсэн ээжүүд болон аав нарт зориулагдсан.
  • Балчир насны хүүхдийн ангийг мэргэжлийн Монтессори багш удирдах ба энэ насны хүүхдэд тусгайлан зориулсан орчныг хэрхэн ашиглах тухай ээж, хүүхэд хоёр хамтдаа суралцана. Энэ ангид хүүхдийг хэрхэн ажиглах, тэдний мэдлэг, чадварыг сорьсон зөв үйлийг яаж санал болгох тухай мэдлэгийг олгоно.
  • Нидо буюу нярай ангид хоёроос арван дөрвөн сартай хүүхдүүд явна.
  • Бага ангид арван дөрвөн сартайгаас гурав хүртэл насны хүүхдүүд явах бөгөөд хүүхдийн хөдөлгөөн, хэл яриа, бие даасан байдлын хөгжилд голлон анхаарна.
Хүүхдийн өргөө
Хүүхдийн өргөө гэдэг нь 3-6 насны хүүхдэд зориулсан Монтессори ангийг хэлнэ. Бага анги төгссөн буюу 2 нас 6 сартайгаас 3 хүртэл эсвэл бэлэн болсноо харуулсан хүүхдүүд энэ ангид явна.

Монтессори бага анги
Монтессори бага ангид 6-12 насны хүүхдүүд явна. Зарим сургуулиуд 6-9 ба 9-12 насны гэж хуваасан байдаг бол бүх зургаан насны хүүхдүүд нэг ангид суралцах ч бий.

Монтессори дунд анги
Эрдкиндер буюу "Дэлхийн хүүхдүүд" гэдэг нэртэй Монтессори ангид 12-15 насны өсвөр насны хүүхдүүд явна. Энэ насны хүүхдүүд маш эмзэг байдаг тул тэдэнд тусгай орчин хэрэгтэй гэж Монтессори үздэг. Иймд тэд элдэв шалгалт, шүүлэг, хичээлийн дарамт ачааллаас ангид, шим тэжээлтэй хоол, байгаль, цэнгэг агаарт ойр фермийн орчинд байвал хүүхдэд өөрийгөө илэрхийлэх цаг хугацаа хангалттай гарч, нийгмийн амьдралыг ойлгох, өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж сурах боломж илүү гарч ирнэ.

Монтессори ахлах анги
Арван таван нас хүрээд хүүхдүүд Монтессори ахлах сургуульд дэвшин суралцах ба энд өөрийн академик мэдлэгээ гүнзгийрүүлж, сургууль төгсөх шалгалтыг өгнө.

Монтессори ангийн хүүхдүүд