Харилцаа

Би өөрийгөө ойлгуулмаар байна. Надад туслаач.

Төрсөн цагаасаа эхлэн хүүхэд таны хэлж байгаа үг яриа, дууны өнгө, аялга, өгүүлбэрийн бүтэц зэргийг өөртөө тасралтгүй шингээж байдаг. Сонссон зүйл дээрээ тулгуурлан хүүхэд өөрийгөө илэрхийлэх өөрийн гэсэн хэв маягтай болдог. Эхлээд биеийн хэл, уйлах замаар хүүхэд харилцаж эхэлдэг. Удалгүй хэлд орж, амьдралын эхний жилүүдэд сонсож дасал болсон үг хэллэгүүдийг чөлөөтэй ашиглан ярьдаг болно. Дараах цөөн зарчмыг мөрдсөнөөр эцэг эхчүүд бид хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжих боломжтой.

Хүүхэдтэйгээ сайн харилцах орчинг бүрдүүл. Өөрөөр хэлбэл, та өөрийгөө болон гэр бүлийнхээ бусад гишүүдийг сайн бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Хэл яриа хөгжих орчин бол та нар өөрсдөө юм.

Хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг сонсох, ном хэвлэл уншиж өгөх зэргээр хүүхдийг орчинтойгоо харилцахад нь тусал.

Таны хэлж байгаа үг хэллэг, яриаг хүүхэд шингээн авахад нь цаг гарга.

Төрснөөс 8 сар хүртэл

Хүүхэд үг хэлж чадахгүй байна гэдэг нь тэр таны үгийг сонсохгүй, таныг хэрхэн ярьж байгааг анзаарахгүй байна гэсэн үг биш. Энэ үедээ хүүхэд таны амнаас гарч байгаа дуу авиа, эдгээр дуу авиаг гаргахад таны ам яаж хөдөлж байгаад ер бусын мэдрэмтгий байдаг.

Эдгээр линк дээр дарж, хүүхдэд эхнээс нь зохистой хэл яриаг шингээж авахад хэрхэн туслах талаар уншаарай.

9-12 сар

Хүүхэд 9 сар хүрээд хэлд орохгүй ч гэсэн аль хэдийн олон янзын дуу авиаг гаргаж чадна. Нэг ой хүрээд магадгүй хамгийн анхны үгээ хэлнэ. Харьцангуй сайн хөдөлгөөтэй болсон байх тул өдөр бүр шинэ зүйлд суралцах болно. Энэ үед та эргэн тойронд байгаа эд зүйлсийг нэрийг нэрлэж, ямар зориулалттайг хэлж өгч байвал хүүхдийн хэл яриа сайн хөгжихөд тустай.

Эдгээр линк дээр дарж, хүүхэд шинэ үг олноор сурухад хэрхэн туслах талаар уншаарай.

12-18 сар

Энэ насан дээрээ хүүхэд өдөр бүр шинэ үг сурч, хэлдэг болно. Хүүхдийн ярих гэсэн оролдлогод хариу үзүүлэх нь маш чухал. Биднийг хариу өгч ярилцахад тэдэнд улам их ярих оролдлого хийх урам төрнө. Харин хэн нэгэн түүнийг ярьж байгааг ойлгохгүй,тоохгүй байвал урам нь хугарч дахин оролдохоо болино.

Эдгээр линк дээр дарж, хүүхдийг ярих гэсэн ирмүүн их хүслийг хэрхэн дэмжиж, урам өгөх, тэдний хэлж байгаа зүйлийг хэрхэн орчуулан ойлгох талаар уншаарай.

18-24 сар

"Хэл ярианы хөгжлийн тэсрэлт" болдог энэ үед хүүхдийн орчин хэл яриагаар уран баялаг байх хэрэгтэй. Хүүхэд тань хэр их үг сонсоно, төдий чинээ олон шинэ үг сурна гэсэн үг. Хүүхдийн хэл ярианы орчинг амьдралын туршлага, шинэ үгээр дүүргэх аваас хүүхэд тухайн үед нэг их ярихгүй ч гэсэн тэр бүгдийг өөртөө шингээн авсаар байх болно.

Эдгээр линк дээр дарж, хүүхдийн хэл ярианы хөгжлийн тэсрэлтийг хэрхэн дэмжих талаар уншаарай.

2-3 нас

Дараагийн шатны хэл ярианы хөгжлийн үсрэлт болоход та бэлэн байгаарай. Хүүхэд бусадтай ярилцах байдлаар өгүүлбэрийн бүтцийг сурч, бүтэн өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Зарим хүүхдүүд харьцангуй сайн үгийн баялагтай, нөхцөл байдалд тааруулан өөрийгөө илэрхийлж сурах байх. Хүүхэд бусадтай харилцан яриа хийж чаддаг болно. Хүүхэдтэй хэр их сайн ярих болно, төдий чинээ хүүхдийн тархи улам ихийг шингээн авч, сайн ярьдаг болно.

Эдгээр линк дээр дарж, балчир хүүхдийн хэл ярианы хөгжлийг улам сайн хөгжүүлэх талаар уншаарай.