Харилцан ярилцах

Хүүхдийг сонсдог, харилцан ярилцдаг орчин бүрдүүл

  • Хүүхдийн амьдралд олон олон шинэ хүн гарч ирэх нь дамжиггүй. Түүний хэл яриа хөгжих орчинд эдгээр хүн бүр яг л тан шиг чухал үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэдтэй харьцах, хамт байх хүн бүр эргэн тойрны юмс үзэгдлийг аль болох дэлгэрэнгүй тодорхой тайлбарлаж өгдөг байх тал дээр та анхаараарай.
  • Энэ насны хүүхэдтэй хамт байдаг хүн бүр түүнийг үг хэлж, бусадтай харилцах оролдлого гаргах бүрт нь хариу хэлж, харилцан ярилцах хэрэгтэй. Түүнийг маш их хичээж байгааг гэдгийг ойлгож, харилцан ярилцахад хүүхдийн урам сэргэдэг. Эс бөгөөс түүний оролдлого талаар өнгөрч, ярих гэж оролдохоо больж магадгүй.

Хүүхдийн хэл ярианы тэсрэлтийг дэмжих

  • Гал тогоо, угаалгын, унтлагын өрөө зэрэг гэрт байдаг бүх эд зүйлсийн нэрийг хэлж өг. Ерөнхий нэршил бус аль болох тодорхойгоор сармис бутлагч, шүршүүрийн хөшиг гэхчлэн хэлж өгөх нь зүйтэй.
  • Хэрвээ таны хүүхэд "пашгетти" гэхчлэн үгийг буруу хэлж байвал засч байгаа мэдрэмж төрүүлэлгүйгээр "Тийм ээ, бид оройн хоолондоо шпагетти идэж байна" хариу өг. Хүүхдийн буруу хэлж байгаа давтаж, гэрээрээ өхөөрдөх маягаар шоолохоос аль болох зайлсхий.
  • Хүүхэд ойролцоогоор тавин үг мэддэг болоод 2-3 үгтэй богино өгүүлбэр хэлж сурдаг. "Дахиад шүүс" гэхчлэн зөв дараалалтай ярьж эхэлнэ. Өмнөөс нь та бүтэн өгүүлбэрээр "Тийм ээ, чи дахиад шүүс ууж болно" хариулж байгаарай.
  • "Би унтах" эсвэл "би босон" зэргээр үйл үгийг хэт ерөнхийгээр хэрэглэж байвал засах хэрэггүй. Үйл үгийг төгсгөлийг хувиргана гэдэг нь хүүхэд өгүүлбэрийн бүтцийг ойлгож эхэлсэн ч дүрэм байдаг гэдгийг хараахан мэдэж амжаагүй явааг илэрхийлнэ. "Унтах гэж хэлэх буруу, унтсан гэж хэл" гэхчлэн засахын оронд буруу хэлсэн үгийг нь зөв болгон харилцан ярианд оруулж, зөвөөр хэлж өгөөрэй.
  • Хүүхэд үгийг хэт ерөнхийлдөг өөр нэгэн жишээ бол бүх эрэгтэй хүнийг аав, бүх дөрвөн хөлтэй амьтанг нохой гэж эхэндээ нэрлэдэг. Эд юмсыг хүүхэд оюун ухаандаа төрлөөр нь ангилж эхэлж байгаа энэ үед эд юмсыг ангилах дасгал ажил хийж эхэлбэл тустай. Халбага сэрээ, өмд цамцыг тус тусад нь, номыг том жижгээр нь ангилах үйл хийж болно.

Хүүхдээ сонсох, хариу өгөхөд цаг гарга

  • Хүүхдээ зориудаар анхааралтай сонсч, түүний ойлгож эхэлсэн юмс үзэгдэлтэй холбоотой шинэ үгнүүдийг зааж өг. Түүнд цаг гаргаж, харилцан ярилцах үед хүүхэд ярих, бусадтай харилцах урам зориг ордог.