Хөлд орохыг нь дэмжих

Хүүхэд хөлд орох орчин бүрдүүл

  • Тэнцвэрээ сайн олж, хөдөлгөөний эвсэлтэй, хүчтэй, итгэлтэй болсон үедээ хүүхэд хөлд ордог. Тэр болтол хүүхэд хөлд орохгүй, орж чадахгүй. Хүүхэд тэнцвэрээ олоход нь туслах орчинг та бүрдүүлж өг.
  • Хүүхэд тэнцвэрээ олж алхахад нь туслахын тулд түлхээд явах зориулалттай хүндрүүлэгчтэй чиргүүл бэлдэж өг. Хүндрүүлэгчтэй чиргүүл хүнд учир хүүхэд түлхэхэд хэт хурдан урагшлахгүй ба газар унахаас нь сэргийлнэ. Шаардлагатай бол адил төстэй чиргүүл дотор ууттай төмс зэрэг хүнд ачааг хийж хүндрүүлж болно.
  • Шатаар аюулгүй авирч болох газрыг ол.

Хүүхдэд яах ёстойг үлгэрлэж үзүүл

  • Эхэндээ, та хүүхэдтэйгээ яаж шатаар авирах, буух дээр тохиролцох хэрэгтэй болох байх. Хийж чаддаг зүйлсийг өөрөөр нь хийлгээд, хараахан сураагүй зүйлсийг яаж хийх ёстой үлгэрлэж үзүүл. Жишээлбэл, хүүхэд шатаар асуудалгүй дээшээ авирч чадна. Харин шатаар буухыг хараахан мэдэхгүй тул та өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Авирч гарсны дараа биеэ яаж эргүүлэх, хөлөө доод талын шат руу яаж буулгах зэргийг өөрөө үзүүл.

Хугацаа өг

  • Хүүхэд бүх хөдөлгөөнийг бэлтгэл болгон эзэмшиж байж сайн явж сурна. Үүнд тодорхой хугацаа шаардагдана. Өөрөө алхаж суртал нь хүлээцтэй хандаж, дадлага хийхэд нь цагийн хязгаар бүү заа. Цаг нь болоогүй байхад хүүхдээ гараас нь татаж, "явуулах" гэсний хэрэггүй.