Зан байдлын учир шалтгаанд хариу үйлдэл үзүүлэх

Хүүхдийн тодорхой зан авирыг өдөөж байгаа учир шалтгаанд хариу арга хэмжээ авч болох орчинг бүрдүүл

  • Хүүхэд яагаад уурлаж бухимдаад эсвэл ийм хариу үйлдэл үзүүлж байгаагийн учир шалтгааныг ажиглаж мэдэх, үнэлэх, тэр учир шалтгаанд нь арга хэмжээ авах бол хамгийн шилдэг арга юм. Энэ бол мэдээж ойлгомжтой юм. Үүний тулд та хүүхдээ ажиглаж, ямар зүйл хийрхэж, нулимс цийлэгнүүлж, аз жаргалгүй байдалд хүргэж байгааг тэмдэглэж сурах хэрэгтэй.

Хүүхдийг муу зан авирыг өдөөж байгаа учир шалтгааныг арилгах арга хэмжээ авдаг орчинг бий болго

  • Хүүдхийн зан авирыг юу өдөөж байгааг бодож үзнэ гэдэг нь хариу арга хэмжээ авахын эхлэл юм. Таны хүүхэд өлссөн үү, ядарсан уу? Тийм бол хүүхдийг хооллох эсвэл унтуулах хэрэгтэй. Тэр хэт их догдолж байна уу? Тэгвэл тайвшруулах хэрэгтэй. Түүнд орхигдсон эсвэл үл тоогдох мэдрэмж төрж байна уу? Тэгвэл та компьютерийн дэлгэцээс холдож хүүхэддээ бүрэн анхаарал хандуул. Тэр бухимдаж байна уу? Тэгвэл хийж байгаа ажилд хэн нэгэн туслах хэрэгтэй байна гэсэн үг.
  • Урам хугарснаа хүлээж авахад маш хэцүү байгаа хүүхдэд таны тайван амгалан байдал, асуудлыг хяналтдаа авах чинь л хэрэгтэй. Хэрвээ та хүүхдийгээ ямар нэгэн юмнаас болоод чангаар уйлж байхад нь адилхан бухимдаад эхэлбэл, түүнд бусад хил хязгаарыг хүлээн авахад улам хэцүү болно. Ийм нөхцөл байдал бол хүүхдийг айлгаж, сүрдүүлэх үе бүүр биш. Ялангуяа угаасаа биелэгдэхгүй "Хэрвээ чи уйлахаа болихгүй бол бид одоо ч, дараагийн долоо хоногт парк явахгүй" гэх мэтээр бүү сүрдүүл. Оронд нь түүнийг тайвшрахыг хүлээ, тэгээд дараа нь цааш үргэлжлүүл. Тайвширсных нь дараа түүний муу ааш араншингийн талаар битгий дурд.

Цаг гарга

  • Ямарваа хариу үйлдэл хийхээсээ өмнө юунаас болоод хүүхэд чинь ийм зан байдал гаргаж байгааг тогтоод бод, эргэцүүлэн бодох цагийг байнга гарга. Ингэж эргэцүүлэн бодох агшин нь биднийг тайвшруулж, хэт сүртэй хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлдэг ба бөгөөд бүгдийг тайвшруулах шийдэл олоход тусалдаг.