Хоол хийхдээ хүүхдээ оролцуулах
Хамтдаа хийсэн хоолыг хүүхэд идэх илүү дуртай байдаг.
Гал тогоогоо хүүхдэд гарын дор байхаар тохижуул
- Хүүхдэд тохирсон аяга, таваг, хутга, сэрээ, халбага зэргийг бэлдэж өг
- Эдгээрийг хүүхдийн өндөрт таарсан намхан шургуулгад хий. Шургуулга, шүүгээний хаалга онгойлгоход амар байгаа эсэхийг шалга.
- Гал тогооны ширээнд хүрэхэд нь зориулж тогтвортой бөгөөд хөнгөн жижиг сандал бэлд.
Яаж хоол хийдгийг хүүхэддээ харуул
- Төмс лууван угаах, гадил зүсэх зэрэг энгийн ажлуудыг өөрөөр нь хүүхдийн хэмжээтэй гал тогооны хэрэгсэл ашиглан хийлгэ.
- Та өөрийнхөө хөдөлгөөнөө удаашруулж, түвэгтэй үйлдлийг энгийн алхмуудад задлан үлгэрлэж үзүүл. Хүүхэд харахад ойлгомжтой байлгахаар харуул.
- Ажлаа хийж дуусаад хэрэглэсэн зүйлсээ яаж угаах, буцаагаад байсан байранд нь яаж тавих зэргийг адилхан үлгэрлэж үзүүл.
Хугацаа өгч, хүлээцтэй ханд
- Тантай адил хурдаар хүүхэд хэзээ ч ажиллаж чадахгүй. Тэгээд ч түүнд хэр хурдан байгаа нь чухал бус түүний оролцож байгаа нь хамгийн чухал байдаг. Оройн хоолоо цагтаа идэхийн тулд та хүүхдээ нэг төмс арилгаж байхад 6 төмс арилгаж амжих хэрэгтэй болох байх.